Алсын хараа

Өдгөө бид урьдчилан таахын аргагүй, цаг үргэлж өсөн нэмэгдэж буй мэдлэгийн (өгөгдөл, агуулга) төвөгтэй байдалтай нүүр тулаад байна. Үүнд багтаамж, үлэмж хэмжээтэй тоонууд, өргөн хүрээнд асар хурдтай тархаж буй мэдлэгийн төлөв байдал, мэдлэг солилцох хөдөлгөгч хүч, загварчлах болон ажиллуулахад шаардах хугацаа тодорхойгүй зэргийг дурдаж болно. Жишээлбэл вэб, цаг үргэлж нэмэгдэж буй материал, мультимедиа агуулга юм. Бидний туйлын зорилго нь мэдлэгийн тогтоцыг боловсронгуй болгох шинэ арга боловсруулж, улмаар өгөгдөл болон мэдлэгийн технологт өнөөдөр тавигдаж байгаа асуудлыг шийдвэрлэх юм. Гол санаа мэдлэгийн ялгаатай байдлыг онцлог шинж гэж ойлгох ба зарим ерөнхий агуулгад гажуудал гэж үзэхгүй доороос дээш чиглэсэн аргыг санал болгох юм. Харин тэрхүү онцлог шинжийг өөрчлөхгүйгээр тухайн нөхцөлд нь ашиглах ёстой. Суурь ойлголтууд нийлж мэдлэг бүтээдэг гэсэн хандлагыг өөрчилж өмнө нь байгаа мэдлэгийн тухайн үеийн өөрчлөлт болон загварчлалаар шинэ мэдлэг гаргаж авах загвар үүсгэх шийдлийг бид дэвжүүлж байгаа юм. Ерөнхийдөө, хоорондоо нягт уялдаатай мэдлэгийн хэсгүүдээс шинэ мэдлэг үүсгэж авна. Мэдлэгийг эхнээс нь үүсгэхэд урт хугацаа шаарддаг. Харин өөрчлөлт, хуучин мэдлэгийн хувьслын үр дүнд цаг үргэлж шинээр үүсч байдаг ба энэ үйл явцыг үргэлж гаднаас төлөвлөх, хянах боломжгүй юм. Гэвч тийм системийг агуулсан орчинд бий болох өөрчлөлтөөр өдөөж болдог.

Бидэнд тулгараад байгаа гол асуудал нь шинэ мэдлэгийн шинж чанарыг ашиглах, удирдах, бэхжүүлэх боломжтой загварчлалын арга, хэрэглэх багажийг хөгжүүлэх юм. Энэ нь өөрөө мэдлэг үүсгэдэг систем хөгжүүлэх, мэдлэгийн инженерчлэл ба менежментийн салбарт шинэ аргачлал нэвтрүүлэх санаа руу чиглүүлж байгаа юм. Иймд бид мэдлэгийн олон талт байдлыг удирдан зохицуулах гэж нэрлэсэн билээ.

Паусто Жүнхилья (төслийн удирдагч)
Трэнто, 2006 оны 5 сар ~ өглөө 3:52


Наша Визија (Serbian) Алсын хараа(Mongolian) A Nossa Céljaink (Hungarian) Notre vision (Francais) Tầm nhìn của chúng tôi (Vietnamese) ഞങ്ങളുടെ കാഴ്ചപ്പാട് (Malayalam) Nuestra visión (Spanish) আমাদের লক্ষ্য(Bengali) हाम्रो परिकल्पना(Nepali) हमारी परिकल्पना(Hindi) 우리의 연구 비젼(Korean) Vizyonumuz (Turkish) Մեր տեսակետը (Armenian) Нашата визија (Macedonian) Perspectiva noastră (Romanian) La Nostra Vision (Italian) Unsere Vision (German) Наш погляд (Belorussian) Vår vision (Swedish) Взгляд в будущее (Russian) لغات اختلاف المعرفه (Arabic) Our Vision (English)